Бандо электроникс ХХК-ийн үндэс суурь 2005 онд байгуулагдсан "Монпрог ХХК"-иас эхтэй. Бид 20-иод жилийн туршлага, мэргэжлийн баг хамт олон дээрээ түшиглэн 2015 онд үйл ажиллагаагаа шинэчлэн өргөжүүлж, технологийн салбарт "Бандо электроникс" нэрээр танигдаж эхэлсэн. Өдгөө бид Монгол улсын мэдээллийн технологи, боловсролын хангамжийн салбарт тэргүүлэгч Групп компани болон өргөжөөд байна.
Алсын хараа: Технологийн дэвшлээр дамжуулан Монгол улсын боловсрол, бизнесийн салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулагч, тэргүүлэгч нийлүүлэгч байх.
Эрхэм зорилго: Харилцагч бүрт чанартай бүтээгдэхүүн, боломжит үнэ, шуурхай үйлчилгээний нэгдлийг санал болгож, найдвартай түншлэлийг эрхэмлэнэ.
Бид төрөлжсөн үйлчилгээгээрээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж байна:
Бандо электроникс ХХК: Группийн үндсэн үйл ажиллагаа, технологи, цахилгаан, сургалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.
Моло электроникс ХХК: Орчин үеийн онлайн худалдааны чиглэлээр мэргэшсэн салбар.
Тета сигма групп ХХК: Гадаад улс орнуудад худалдаа, үйлчилгээ үзүүлэх чиглэлийг хариуцсан олон улсын түншлэл.
Бид 2024 онд БНХАУ-д өөрийн төлөөлөгчийн газраа нээж, олон улсын импортын шууд сувгийг бүрдүүлсэн. Ингэснээр АНУ, Герман, Хятад, Энэтхэг зэрэг технологиор тэргүүлэгч орнуудын үйлдвэрлэгчдээс хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслийг үйлдвэрлэгчийн үнээр, техникийн оновчтой шийдэлтэйгээр шуурхай нийлүүлж байна.
Бид Монгол улсын боловсролын салбарыг дэмжиж, МУИС, ШУТИС зэрэг томоохон их дээд сургуулиуд, коллеж, ЕБС-иудын мэдээлэл зүй, байгалийн ухааны лаборатори, хөгжмийн кабинетуудыг амжилттай тохижуулж ирсэн найдвартай түнш юм.
Програм хангамж: Онлайн телевизийн систем, вэб хуудас, серверийн болон хэрэглээний програм боловсруулалт.
Электрон бараа: Компьютер, техник хэрэгсэл, баталгаат худалдаа.
Цахилгааны шийдэл: Ахуйн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт.
Бөөний хангамж: Бичиг хэрэг, оффисын иж бүрэн хангамж.
Салбар 1: Теди төв 3 давхар 9 тоот.
Салбар 2: Компьютер малл, Технологийн дэлгүүр.
Төлөөлөгчийн газар: БНХАУ, Олон улсын хангамжийн гүүр.